Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-05-2026
Монгол

Шинэ мэдээ

Өргөмжит консулаар томилсон тухай патентын хуулбарыг гардуулан өгөв


Densmaa 2026-05-20 12:05

Монголыг сурталчлан таниулах, мөн Миннесота мужид оршин суугаа монгол иргэдийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг онцгойлон анхаарч ажиллахыг захьсан байна

Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсаас АНУ-ын Миннесота мужид суух Өргөмжит консулаар Ц.Энхбилэг, Юта мужид суух Өргөмжит консулаар Рэймонд Ричард Прайс нарыг томилсон тухай патентын хуулбарыг гардуулан өгөв. Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Батбаяр шинээр томилогдсон Өргөмжит консулд Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих, Монголыг сурталчлан таниулах, мөн Миннесота мужид оршин суугаа монгол иргэдийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг онцгойлон анхаарч ажиллахыг захьсан байна. Өргөмжит консул нь Монгол Улсыг тухайн бүс нутагт төлөөлөхөөс гадна хариуцсан нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамтай холбох, онцгой нөхцөл байдал үүссэн үед дэмжлэг үзүүлэх зэрэг туслалцаа үзүүлдэг. Мөн хоёр улсын бизнесийн байгууллагуудыг холбох, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл, боловсрол, спортын арга хэмжээг дэмжин зохион байгуулах зэрэг чиглэлээр ажилладаг байна.

Үзсэн: 428

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна