Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-05-2026
Монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган Завхан аймагт ажиллаж байна


Densmaa 2026-05-20 12:05

Элчин сайд Р.Буанган болон ажлын багийнхан аймгийн Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Хөгжим бүжгийн коллеж, зарим үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган Завхан аймагт ажиллаж байна. Аймгийн удирдлагууд орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Завхан аймгийн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн салбарын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж, АНУ-ын Энх тайвны корпусын англи хэлний сайн дурын багш нарын тоог орон нутагт нэмэгдүүлэх хүсэлт тавьжээ. Мөн АНУ-ын Засгийн газар болон олон улсын байгууллагын санхүүжилтээр Завхан аймагт хэрэгжсэн болон хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, хамтын ажиллагааны талаар талууд санал солилцсон байна. Элчин сайд Р.Буанган болон ажлын багийнхан аймгийн Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Хөгжим бүжгийн коллеж, зарим үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Үзсэн: 423

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна