Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Маршалл Лүи М.Алферезийг хүлээн авч уулзлаа
2025 оны байдлаар манай улсын 4 мянган иргэн тус улсад зорчсон байна
УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Маршалл Лүи М.Алферезийг хүлээн авч уулзлаа. Талууд уул уурхай болон бизнесийн салбарт туршлага судлах, бизнес эрхлэгчдийг харилцан айлчлуулах, энэ хүрээнд худалдааны эргэлтийг өсгөх талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн монгол сурагч, оюутнууд англи хэл эзэмшихэд Бүгд Найрамдах Филиппин Улсын багш нар ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг дурдан, талархал илэрхийлээд цаашид багш солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх талаар санал солилцов. Ташрамд дурдахад хоёр улс 1973 онд дипломат харилцаа тогтоож, найрсаг харилцаатай бөгөөд манай улсын иргэд Бүгд Найрамдах Филиппин Улсыг ихээхэн зорьдог. 2025 оны байдлаар манай улсын 4 мянган иргэн тус улсад зорчсон байна. Хоёр улсын түншлэлд иргэд хоорондын харилцаа нэн чухал бөгөөд энэ хүрээнд аялал жуулчлалын салбар болон солилцооны хөтөлбөрүүд дээр түлхүү анхаарч ажиллахаар санал нэгдэв.
Үзсэн: 5622
Tweet