Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 08-06-2028
Монгол

Шинэ мэдээ

“Улаанбаатар опен-2026” манай улсад амжилттай болж өндөрлөв


Densmaa 2026-06-08 10:06

Чөлөөт бөхийн спорт өндөр хөгжсөн 23 орны 300 орчим тамирчин зодоглосон бөгөөд энэ удаа олимп, дэлхийн медальтнууд олноороо ирснээрээ онцлогтой байлаа

     Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны хуваарьт багтсан дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээний нэг “Улаанбаатар опен-2026” манай улсад амжилттай болж өндөрлөв. “Буянт-Ухаа” спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилсэн тус тэмцээнд Иран, ОХУ, Энэтхэг, Япон, БНАСАУ, Киргизстан, Хятад тэргүүтэй чөлөөт бөхийн спорт өндөр хөгжсөн 23 орны 300 орчим тамирчин тамирчин зодоглосон бөгөөд энэ удаа олимп, дэлхийн медальтнууд олноороо ирснээрээ онцлогтой байлаа. Монголын тамирчид эх орныхоо тэмцээн гурван төрлөөр хоёр алт, таван мөнгө, таван хүрэл, нийт 12 медаль хүртжээ. Тодруулбал, сонгомол бөхийн төрлөөр хоёр мөнгө, нэг хүрэл медаль авснаар багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан нь олон улсын түвшинд үзүүлсэн анхны том амжилт байлаа. Сонгомлоор Энэтхэгийн баг түрүүлж, Киргиз удаалсан юм. Тэгвэл чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ангилалд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байрт шалгарав. Эмэгтэйчүүдэд Хойд Солонгосын баг таван алттайгаар тэргүүлсэн бол энэтхэг дэд байр эзэллээ. Харин чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын баг тэргүүлж, Энэтхэг, Казахстаны баг удаалсан бол манай шигшээ дөрөвдүгээр байрт шалгарсан байна.

Үзсэн: 551

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна