Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 08-06-2028
Монгол

Шинэ мэдээ

“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгыг эхлүүллээ


Densmaa 2026-06-08 10:06

Зарим газар 1000 км урт, 500 м өргөн үргэлжлэх, хөрсөн дээрээ 70 хэм хүрч халдаг цөлийг ч туулах ажээ

Улаанбаатар хотноо наймдугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг угтан уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилтийн эсрэг улс орнуудтай хамтран тэмцэх, дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор “Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгыг эхлүүллээ. Санаачилгын хүрээнд 13 хүнээс бүрдсэн экспедиц төв Азийн Монгол Улс, Хятад, Киргиз, Туркменстан, Узбекистан, Казахстаны томоохон цөлөөр 17 мянган км замыг 74 хоногт туулах юм. Ингэхдээ Төв Азийн томоохон цөлүүдийн одоогийн нөхцөл байдал, цөл хэрхэн хүрээгээ тэлж буй болон зарим ард түмэн цөлийг ногоон бүс, энергийн эх үүсвэр, боломж болгон ашиглаж байгаа зэрэг сайн туршлагыг судална. Зарим газар 1000 км урт, 500 м өргөн үргэлжлэх, хөрсөн дээрээ 70 хэм хүрч халдаг цөлийг ч туулах ажээ.

Үзсэн: 552

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна