“Их говийн манаач” баримтат кино бүтээл алтан цом хүртлээ
"Дэлхийн хамгийн ховор, говийн анхдагч экосистемийг шинжлэх ухаанчаар дуу, дүрслэлийн өндөр түвшинд харуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолой болсон" учир алтан цом хүртжээ
Болгар Улсын Софи хотноо “Golden Femi Film Festival"-иас найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын “Их говийн манаач” баримтат кино бүтээл алтан цом хүртлээ. Тодруулбал, дэлхийн 130 орны 950 бүтээл өрсөлдсөн уг кино наадмын баримтат кино төрөлд "Дэлхийн хамгийн ховор, говийн анхдагч экосистемийг шинжлэх ухаанчаар дуу, дүрслэлийн өндөр түвшинд харуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолой болсон" учир "Их говийн манаач" бүтээлд "Алтан Мазаалай" шагнал олгосон байна. Дөрвөн улирал дамнасан зураг авалтууд, энэ нөхцөл дунд сүргээр бус ганцаар амьдардаг мазаалайгийн эрэлд байгаль хамгаалагч, мазаалай судлаач, уран бүтээлчдийн баг хамтран эрэл хайгуул хийж бүтээсэн "Их говийн манаач" баримтат кино төсөл нь өргөн дэлгэцээр дотоодын үзэгчдэд хүрсэн билээ. Кино багийн дараагийн төсөл мөн говийн экосистемийг хамгаалан авч үлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг их говийн зэрлэг тэмээ буюу "Хавтгай"-н тухай төсөл юм. Хавтгай нь дэлхий дээр 1000 хүрэхгүй тоо толгой үлдсэнээс Монголд 600 орчим нь Алтайн өвөр говьд сүрэглэн амьдарч байна.
Үзсэн: 1053
Tweet