Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 08-06-2028
Монгол

Шинэ мэдээ

“Seoul International Travel Fair 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцов


Densmaa 2026-06-08 10:06

Үзэсгэлэнгийн талбайн шийдэл, бүтээлч зохион байгуулалт, зочдын оролцоог хангасан үйл ажиллагаагаараа онцгойрон үнэлэгдэж, гурав дахь удаагаа “Шилдэг бүүт” шагнал хүртлээ

БНСУ-ын Сөүл хотын COEX үзэсгэлэнгийн төвд зохион байгуулсан “Seoul International Travel Fair 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс “Go Mongolia” үндэсний брэндийн дор оролцож, “Шилдэг бүүт” шагнал хүртэв. Энэхүү үзэсгэлэн 40 гаруй жилийн түүхтэй Азийн томоохон аялал жуулчлалын үйл ажиллагааны нэг бөгөөд дэлхийн олон орны аялал жуулчлалын байгууллага, тур оператор, зочлох үйлчилгээний байгууллагуудыг нэг дор цуглуулдгаараа онцлог юм. Монгол Улс тус үзэсгэлэнд үндэсний өв соёл, нүүдэлчин ахуй, байгалийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, соёлын үзүүлбэрүүдийг сурталчлан оролцсон бөгөөд үзэсгэлэнгийн талбайн шийдэл, бүтээлч зохион байгуулалт, зочдын оролцоог хангасан үйл ажиллагаагаараа онцгойрон үнэлэгдэж, гурав дахь удаагаа “Шилдэг бүүт” шагнал хүртлээ.

Үзсэн: 1049

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна