Монгол-Польшийн улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт боллоо
Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол судлаач, профессор Владыслав Котвичийн хувийн архивт хадгалагдаж буй түүхийн баримт материалын хувийг монголын талд гардуулан өгөв
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтаар Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хоёр талын хүч чармайлтын дүнд идэвхтэй өргөжиж, “Иж бүрэн түншлэл”-д хүрснийг талууд онцолж, цаашид хамтын ажиллагааг хоёр талын хөгжлийн бодлогод тусгасан нийтлэг зорилтын хүрээнд тэлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бодит үр дүн бүхий харилцан ашигтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Мөн хоёр талын хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, цаашид байгуулахаар төлөвлөж буй баримт бичгийн явцын талаар мэдээлэл солилцов. Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол судлаач, профессор Владыслав Котвичийн хувийн архивт хадгалагдаж буй түүхийн баримт материалын хувийг монголын талд гардуулан өгөв. Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээ талууд нотлов.
Үзсэн: 1022
Tweet