Британи дахь Монголчуудын наадам боллоо
Дээлтэй Монгол наадам-сайхан Монгол хувцастан уралдаан, Үндэсний шагайн харвааны цуваа харвааны тэмцээн, олс таталтын тэмцээн болон наадмын азтанг шалгаруулжээ
Британи дахь Монголчуудын “Лондон наадам-2026" Вимблдоны зүлэг ногоон дэнж дээр өргөн дэлгэр боллоо. Баяр наадмыг нээж Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Мөнхжин үг хэлж, Британид үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын үүсэл санаачилгын байгууллага, холбоод, клубийн төлөөллүүд хүндэтгэлийн жагсаалд оролцон Монгол Улсын Төрийн далбааг цэнгүүлэн залснаар нээлт эхлэв. Энэ үеэр морин хуурын эгшиг, уртын дуу, бий биелгээ, цам бүжиг болж хурсан наадамчдын сэтгэлийг баясгав. Наадмын үеэр Британи дахь Монголчуудын холбоод, клуб, хувь хүмүүсийн санаачилга, дэмжлэгтэй уламжлал болсон нас насны хүүхдүүдийн оролцсон хурдан морьдын уралдааны үлгэрлэл арга хэмжээ, Дээлтэй Монгол наадам-сайхан Монгол хувцастан уралдаан, Үндэсний шагайн харвааны цуваа харвааны тэмцээн, олс таталтын тэмцээн болон наадмын азтанг шалгаруулжээ.
Үзсэн: 8652
Tweet