Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13-07-2026
Монгол

Шинэ мэдээ

МИАТ-70 шуудангийн маркийг албан ёсоор гүйлгээнд гаргалаа


Densmaa 2026-07-08 11:07

Тэнгэрт хөөрөн нисэж буй ‘Boeing 787-9 Dreamliner’ агаарын хөлгийг дүрсэлсэн нь энэ хөлгөөрөө дэлхийн улс орнуудад хүрэх бэлгэдлийг илэрхийлсэн байна

      Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 70 жилийнхээ ойд зориулан “Монгол шуудан” ХК-тай хамтран МИАТ-70 шуудангийн маркийг албан ёсоор гүйлгээнд гаргалаа. “МИАТ ТӨХК нь Монгол Улсыг дэлхийн улс орнуудтай агаарын замаар холбож, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёлын харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Шуудангийн марканд “МИАТ ТӨХК-ийн албан ёсны лого болон тэнгэрт хөөрөн нисэж буй ‘Boeing 787-9 Dreamliner’ агаарын хөлгийг дүрсэлсэн нь энэ хөлгөөрөө дэлхийн улс орнуудад хүрэх бэлгэдлийг илэрхийлсэн байна. МИАТ ТӨХК-ийн 70 жилийн түүхэн замнал, үндэсний иргэний агаарын тээврийн хөгжил, Монгол Улсыг дэлхийтэй холбосон эрхэм үйлсийг марканд мөнхлөжээ.

Үзсэн: 8607

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна