Вьетнамын Морьт цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг эх оронд нь авчирчээ
Монгол адууг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэсэн бөгөөд тээвэрлэлт, ложистикийг Монгол, , Вьетнамын компаниуд хариуцан зохион байгуулсан байна
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Вьетнамын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг эх оронд нь авчирчээ. “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Вьетнамд санал тавьсны дагуу тус улсын Морьт цагдаагийн албанд нэр төртэй үүрэг гүйцэтгэсэн 20 адууг Монгол Улсад буцаах шийдвэрийг гаргасан. Монгол адууг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэсэн бөгөөд тээвэрлэлт, ложистикийг Монгол, , Вьетнамын компаниуд хариуцан зохион байгуулсан байна. 2019 оны долоодугаар сард БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тус улсад Морьт цагдаагийн алба үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасны дагуу манай улс Ажлын хэсэг байгуулан ажиллаж, 2020 оны нэгдүгээр сард дээрх монгол адууг Вьетнамд тусгай үүргийн нислэгээр хүргэн, хүлээлгэж өгч байжээ. Энэхүү түүхэн үйл явдал нь олон зууны турш Монголын төр, соёлын салшгүй хэсэг байсаар ирсэн монгол морь найрсаг харилцаатай хоёр улсын хамтын ажиллагааны шинэ бэлгэдэл болж буйн тод илэрхийлэл боллоо.
Үзсэн: 8391
Tweet