Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 10-08-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсаас гадаад гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд, тэдний гэр бүлийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2026-08-07 11:08

Хүүхдүүдийн хувьд Монгол Улсын сайн сайхан байдлыг дэлхий нийтэд таниулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах чин хүсэл зорилготой байгаагаа илэрхийлжээ

      Монгол Улс “Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенц”-д 1998 онд нэгдэн орсон. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул болон холбогдох шинжээчид Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Холт Интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөл болон Монгол Улсаас гадаад гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд, тэдний гэр бүлийг хүлээн авч уулзлаа. “Холт Интернэшнл” төрийн бус байгууллагаас уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Эх оронтойгоо танилцах аялал” нь Монгол Улсаас гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдэд төрөлх эх орныхоо соёл, зан заншилтай танилцах, холбогдох байгууллагуудтай уулзаж өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлж, хамтран ажиллах боломж олгодог. Энэ удаагийн  аяллын оролцогчид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зочилж, өөрсдийн боловсрол, мэргэжил, ажил, амьдралын талаар болон гэр бүл, амьдарч байгаа улс орныхоо тухай, ойрын болон ирээдүйн зорилго, үрчлэлтийн ач холбогдол, үр дүнгийн талаар ярилцсан байна. Хүүхдүүдийн хувьд Монгол Улсын сайн сайхан байдлыг дэлхий нийтэд таниулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах чин хүсэл зорилготой байгаагаа илэрхийлжээ.

Үзсэн: 4559

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна