Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 10-08-2026
Монгол

Шинэ мэдээ

“Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” олон улсын эрдэм шинжилгээний хурал болов


Densmaa 2026-08-07 11:08

Нийт илтгэлийн 40 хувь нь гадаадын монголч эрдэмтнийх байгаа нь “Д.Нацагдорж судлал” олон улсын монгол судлалын анхаарлын төвд байгааг илэрхийлж байна

       Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд боллоо. Тус хуралд ИБУИНХУ, АНУ, БНФУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ, Япон зэрэг найман орны эрдэмтэн судлаачид оролцож байна. Энэ хурал нь орчин үеийн утга зохиол, хэл шинжлэлийн шинэ урсгал чиглэл, салбар дундын судалгааг хамарснаараа онцлог болж нийт илтгэлийн 40 хувь нь гадаадын монголч эрдэмтнийх байгаа нь “Д.Нацагдорж судлал” олон улсын монгол судлалын анхаарлын төвд байгааг илэрхийлж байна. Д.Нацагдоржийн намтар, архив, эх бичиг, хэл найруулга, орчуулга, яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжиг, соёлын өв, дурсамж судлал, харьцуулсан утга зохиол, дижитал хүмүүнлэгийн ухаан зэрэг олон чиглэлийг хамарч байна. Тиймээс эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд нь зохиолчийн өвийг шинэ эх хэрэглэгдэхүүнээр баяжуулж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дахин үнэлж, “Д.Нацагдоржийг орчин цагийн монгол утга зохиолын хэл бүрэлдэн тогтоход голлох нөлөө үзүүлсэн зохиолч” гэх зэргээр судалгааны олон шинэ санаа, асуудал дэвшүүлж, салбар дундын судалгаа хөгжиж байгааг зохион байгуулагчид нь онцолж байлаа.

Үзсэн: 4528

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна