Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 10-08-2026
Монгол

Шинэ мэдээ

Дэлхийн цаатнуудын VIII их хурал Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд болов


Densmaa 2026-08-07 11:08

2025 оны байдлаар цаа бугаа маллан амьдардаг 120 гаруй цаатан өрх, 3000 орчим цаа буга манай улсад байна

      Дэлхийн цаатнуудын VIII их хурал Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд болж байна. Хурлаар "Цагааннуурын тунхаглал"-ыг батална. Энэ удаагийн хуралд Монгол, Норвеги, Швед, Финланд, Канад, АНУ-ын Аляска, Гренланд, Хятад, Шотланд зэрэг улс, бүс нутгийн цаа бугын аж ахуй эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Төлөөлөгчид цаа бугын аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал, бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, уугуул иргэдийн уламжлалт мэдлэг, өв соёлыг хадгалан хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих, улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Мөн Духа цаатан иргэдийн түүх, өв соёл, уламжлалт аж ахуйг сурталчлах үзэсгэлэн, соёл урлагийн тоглолт, цаа бугын уралдаан, үндэсний уламжлалт тэмцээн, гар урлалын үзэсгэлэн, худалдаа зэрэг олон нийтэд зориулсан арга хэмжээ хурлын хүрээнд болно. Монгол Улс дахь цаатнууд нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сум дахь Баруун, Зүүн тайгад амьдардаг. 2025 оны байдлаар цаа бугаа маллан амьдардаг 120 гаруй цаатан өрх, 3000 орчим цаа буга манай улсад байна.

Үзсэн: 4499

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна