Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 10-08-2026
Монгол

Шинэ мэдээ

“Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль боллоо


Densmaa 2026-08-10 11:08

Хоёр улсын цэргийн алба хаагчид “Сэлэнгэ” мөрөнд анх удаа усан саад гаталж, шинэ төрлийн зэвсэг, техникийг ашиглан хамтарч ажиллах чадавхаа дээшлүүлснээрээ онцлог байв

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль Зэвсэгт хүчний төвд боллоо. Энэ удаагийн сургуулийг “Хил орчмын бүсэд чухал объектоос барьцаалагдсан иргэдийг чөлөөлөх терроризмын эсрэг ажиллагаа явуулж, хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах хамтарсан ажиллагаа явуулах” сэдвээр Эрдэнэт хотод зохион байгууллаа. Үүнд Монгол, Оросын Зэвсэгт хүчний 800 гаруй алба хаагч, байлдааны 100 орчим нисэх онгоц, нисдэг тэрэг, зэвсэг, техник оролцсон байна. Мөн 18 дахь жилдээ зохион байгуулж буй “Сэлэнгэ-2026” нь хоёр улсын цэргийн алба хаагчид “Сэлэнгэ” мөрөнд анх удаа усан саад гаталж, шинэ төрлийн зэвсэг, техникийг ашиглан хамтарч ажиллах чадавхаа дээшлүүлснээрээ онцлог байв.

Үзсэн: 134

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна