Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 10-08-2026
Монгол

Шинэ мэдээ

Монголбанк “Чингис хаан” дурсгалын зоосыг үргэлжлүүлэн 2027 онд гаргана


Densmaa 2026-08-10 11:08

Монгол Улсын дурсгалын зооснууд олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, уралдаанаас удаа дараа шагнал хүртэж, үндэсний түүх, соёлын өвийг дэлхийд сурталчилсан бүтээл болж байлаа

      Монголбанк “Чингис хаан” дурсгалын зоосыг үргэлжлүүлэн 2027 онд “Монгол Улсын хаад” цуврал, “Төрийн тахилгат уулс” цувралыг орчин үеийн дэвшилтэт технологи, шинэлэг хийц загвараар бүтээхээр төлөвлөж байна. Үүнийг ажил хэрэг болгохоор Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар Лихтенштейн Улсын “Койн Инвест” компанийн Гүйцэтгэх захирал Йохан Бернерийг хүлээн авч уулзан, дурсгалын зоосны үйлдвэрлэл болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Төв банк тус компанитай 1996 оноос хамтран ажиллаж, монголын түүх, соёл, байгалийн өвийг илэрхийлсэн, олон улсын хэмжээнд өндөр үнэлэгдсэн дурсгалын зооснуудыг бүтээж ирсэн. Монгол Улсын дурсгалын зооснууд олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, уралдаанаас удаа дараа шагнал хүртэж, үндэсний түүх, соёлын өвийг дэлхийд сурталчилсан бүтээл болж байлаа. Тухайлбал, “Нохой зээх” дурсгалын зоос 2009 онд Берлин хотноо болсон олон улсын үзэсгэлэнгээс “Шилдэг зоос”, “Шар шувуу” дурсгалын зоос 2013 онд мөн тус үзэсгэлэнгээс “Хамгийн алдартай зоос” шагнал, 2023 онд “Шилдэг эртний амьтны сэдэвт зоос” шагнал хүртэж байжээ.  

Үзсэн: 126

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна