Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа
Монгол, Турк улс байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэх олон улсын хурлыг дараалан зохион байгуулж байгаа нь дэлхийн байгаль орчны засаглалыг уялдаа холбоотой хөгжүүүлэх чухал боломж гэв
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа. Сайд Ц.Сандаг-Очир хэлэхдээ, Монгол, Турк хоёр улс дэлхийн байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэх олон улсын томоохон хурлуудыг дараалан зохион байгуулж байгаа нь дэлхийн байгаль орчны засаглалыг илүү уялдаа холбоотой хөгжүүлэх чухал боломж болж байгааг онцоллоо. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Францын Парис хотноо болсон Их долоогийн Байгаль орчны сайд нарын уулзалтын үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайдтай COP17 болон COP31 хурлыг бодлогын түвшинд уялдуулах, Риогийн гурван конвенцын хэрэгжилтийг харилцан дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоныг дурдаж, тохиролцоог Засгийн газрын түвшинд үргэлжлүүлэн баталгаажуулж, бодит үр дүнтэй хамтын ажиллагаа болгохоор ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Үзсэн: 125
Tweet