Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 10-08-2026
Монгол

Шинэ мэдээ

“Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо


Densmaa 2026-08-10 12:08

Гадаад, дотоодын 10 гаруй судлаач илтгэл хэлэлцүүлж, 70 гаруй эрдэмтэн, судлаач оролцсон байна

      Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн хүрээнд “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд боллоо. Тус хурлын үеэр Чингис хааны тахилга, түүний дэг ёс, түүхэн уламжлалын талаарх судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулж, тахилгын сан судар болон түүнтэй холбоотой “Эрчис шүтээн-Эзэн Чингис хаан” бүтээлийг олон нийтэд дэлгэлээ. Мөн Чингис хааны тахилга, түүнийг хэрхэн дээдлэн шүтэж ирсэн уламжлал, түүний түүх, өв соёлыг хожмын монголчууд яаж ойлгож, хүндэтгэн хадгалж ирсэн талаар олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Хуралд гадаад, дотоодын 10 гаруй судлаач илтгэл хэлэлцүүлж, 70 гаруй эрдэмтэн, судлаач оролцсон байна. Чингис хааны шүтээний онцлог нь Монголын бүх овог, аймаг, угсаатан хамтран ирж, нийтээрээ шүтэж, тахидагт оршино. Учир нь хүн бүр өөрийн удам судраа дээдлэн, өвөг дээдсээ дурсан залбирдаг уламжлалтай. Мөн тэнгэрийн хэлээр дуулдаг арван хоёр царигт дуу хэмээх өв уламжлал байдаг. Үүнийг хэн дуртай нь мэддэггүй, Чингис хааны удмын хүрээнд үеэс үед өвлөгдөн дамжиж ирсэн нандин уламжлал юм. Монголын тахилга, мөргөлийн зан үйл, тангараг өргөх, хүслээ даатгах зэрэг ёс заншлын өв маш арвин баялаг” гэв.

Үзсэн: 124

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна