Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 11-08-2026
Монгол

Шинэ мэдээ

Элчин сайдын түр хамаарагч Цао Ли болон холбогдох албаныхантай уулзалт хийлээ


Densmaa 2026-08-12 10:08

СОР 17 дугаар бага хурлын зохион байгуулалтад БНХАУ-аас нэг сая ам.долларын санхүүгийн буцалтгүйг дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв

      Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын түр хамаарагч Цао Ли болон холбогдох албаныхантай уулзалт хийлээ.  Уулзалтын эхэнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зохион байгуулалтад БНХАУ-аас нэг сая ам.долларын санхүүгийн буцалтгүйг дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв. COP17 хурал Монгол Улсад болон бүс нутгийн хэмжээнд цөлжилттэй тэмцэх хамтын хүчин чармайлтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлоод хурлын бэлтгэлийн талаар товч мэдээлэл өглөө. Монгол Улсын зүгээс тус хуралд 3 гол санаачилгыг олон улсад дэвшүүлж байгаа нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус-газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга” юм. Эдгээр гурван санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг хүслээ. Мөн “Хятад-Монголын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв”-ийн ТЭЗҮ-ийг боловсруулах, улмаар бүтээн байгуулалт болон төвийн үйл ажиллагаа нь байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад хэрхэн чиглэгдэх талаар хэлэлцлээ. Төв байгуулах үйл явц гурван хэсгээс бүрдэх бөгөөд талууд эхний үе шатны хэлэлцээг амжилттай зохион байгуулсан тухай мэдээлэв.

Үзсэн: 703

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна