ОУМЭ-ний 13 дугаар их хуралд дэлхийн 30 гаруй орны 500 гаруй судлаач, эрдэмтэн оролцож байна
МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины факультетын Монгол, төвөд судлалын тэнхимийн багш Мария Павлова Петроваг “Алтан гадас” одонгоор шагналаа
Улаанбаатар хотноо болж буй Олон улсын монголч эрдэмтний 13 дугаар их хуралд дэлхийн 30 гаруй орны 500 гаруй судлаач, эрдэмтэн оролцож байна. Тэдний нэг нь ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины факультетын Монгол, төвөд судлалын тэнхимийн багш, доктор, профессор Мария Павловна Петрова юм. Тэрбээр монгол хэл, уран зохиолоор дагнан судалгаа хийж, энэ чиглэлээр 30 гаруй жил багшилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүний монгол судлалд оруулсан хувь нэмрийг үнэлж “Алтан гадас” одонгоор шагналаа. Өнөөгийн байдлаар ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийн Монгол, Төвөд судлалын тэнхимд 15-20 оюутан бакалавраар суралцаж байна. Монгол болон төвөд хэл, уран зохиол, түүх, шашин судлал зэрэг чиглэлээр сургадаг талаар Мария багш сонирхуулан ярьж байв. Мөн монгол хэл, уран зохиол, түүх зэрэг чиглэлээр суралцаж байгаа оюутнууд анхнаасаа л энэ чиглэлээр сурч ажиллана гэсэн тууштай эрмэлзэлтэй байдаг. Тиймээс Санкт-Петербургийн их сургууль нь энэ чиглэлээр сайн боловсон хүчин бэлтгэн төгсгөдөг гэдгийг тодотгомоор байна гэсэн юм.
Үзсэн: 616
Tweet