Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03-09-2026
Монгол

Шинэ мэдээ

Япон улсын Гадаад хэргийн сайд Мотеги Тошимицү монголд айлчилна


Densmaa 2026-08-31 10:08

Уулзалтын үеэр сайд Мотэги япон улсын давуу талыг ашиглан эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан, технологийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцоно

      Япон улсын Гадаад хэргийн сайд Мотеги Тошимицү наймдугаар сарын 29-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Туркменистан, Словак, Австри, Монгол улсад айлчилна. Айлчлалынхаа явцад тэрбээр дөрвөн улсын Гадаад хэргийн сайд нар болон засгийн газрын өндөр тушаалтнуудтай уулзана. Мөн олон улсын нөхцөл байдал улам бүр хүндэрч буй энэ үед сайд Мотеги "Чөлөөт бөгөөд нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутаг"-ийн шинэчлэгдсэн үзэл баримтлалд тулгуурласан, хууль дээдлэх ёсонд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг бэхжүүлэх чиглэлд эдгээр улстай цаашид стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ дахин нотлох болно. Түүнчлэн дээрх улс оронд болох уулзалтын үеэр сайд Мотэги япон улсын давуу талыг ашиглан эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан, технологийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцоно. Сайд Мотеги Тошимицү есдүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ. 

Үзсэн: 3453

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна