Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03-09-2026
Монгол

Шинэ мэдээ

2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэллээ


Densmaa 2026-09-02 11:09

Нэгдүгээр ангид 75 мянган хүүхэд элсэн суралцах бол 12 дугаар ангийг 52 мянган суралцагч төгсөнө

     2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд боловсролын 2454 байгууллага хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж 1.3 сая гаруй оюутан, суралцагч суралцаж, 114.8 мянган багш, ажилтан ажиллана. Сургуулийн өмнөх боловсролын 1408 байгууллагад 258.9 мянган хүүхэд хамруулна. Нэгдүгээр ангид 75 мянган  хүүхэд элсэн суралцах бол 12 дугаар ангийг 52 мянган суралцагч төгсөнө. Мөн дээд боловсролын сургалтын 68 байгууллагад 164 мянган суралцагч суралцаж, үндсэн багш 5.3 мянга орчим ажиллана. Түүнчлэн 2025-2026 оны хичээлд Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх 112-р сургууль эрдмийн баяраа хийлээ. Хичээлийн шинэ жилийн нээлтэд тус сургуулийн сурагч, Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт болон Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй шашин номын багш нар, тус сургуулийн сурагч ламхай нар оролцлоо. Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт тус сургуульд суралцахын дээр ганцаарчилсан тусгай хичээл үздэг. Хичээлийн шинэ жилийн эрдмийн баярын үеэр тус сургуульд Шинжлэх ухааны лаборатори байгуулахаар ажилдаа орсон талаараа нээлтийн үеэр хэлсэн байна.

Үзсэн: 1906

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна