ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Халед Эль-Энанитай уулзаж, Итгэмжлэх захидлаа гардууллаа
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь Монгол Улсын түүх, соёлын өвийг олон нийтэд таниулахад чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцлов
Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Халед Эль-Энанитай уулзаж, Итгэмжлэх захидлаа гардууллаа. Уулзалтын үеэр Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил ЮНЕСКО-оос Монгол Улсын боловсрол, нийгэм, байгалийн шинжлэх ухаан, харилцаа холбооны салбарын хөгжлийг дэмжих, соёлын болон байгалийн өв, дурсгалт газрыг хадгалан хамгаалах чиглэлээр үзүүлж ирсэн дэмжлэгт талархал илэрхийлэв. Мөн 2026 оны 7 дугаар сард болсон Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь Монгол Улсын түүх, соёлын өвийг олон нийтэд таниулахад чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцлов.
Үзсэн: 1879
Tweet