Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03-09-2026
Монгол

Шинэ мэдээ

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Киргизстаны Бишкек хотноо үргэлжилж байна


Densmaa 2026-09-02 11:09

Уулзалтын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлж, томоохон төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэхээр тохиролцлоо

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Киргизстаны Бишкек хотноо үргэлжилж байна. Уулзалтын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлж, томоохон төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Үүнд: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг ашиглалтад оруулахад БНХАУ бүх талын дэмжлэг үзүүлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, импортын хамаарлыг бууруулах стратегийн ач холбогдолтой түүхэн төсөл юм. Хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 30 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавив. Дэлхийн нөхцөл байдлаас үүдэлтэй бензин, шатахууны нийлүүлэлтийн эрсдэлийн үед БНХАУ тогтвортой нийлүүлэлтээр дэмжих, мөн нефтийн бүтээгдэхүүний чиглэлээр хамтран ажиллана. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр байгалийн хий дамжуулах хоолойн төсөлд хоёр тал хамтран ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2018 онд эхлүүлсэн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл хэрэгжиж, 62 жилийн түүхтэй байгууламж шинэчлэгдэн ашиглалтад орлоо. Ингэснээр Туул голын бохирдлыг бууруулах, усны нөөц, байгаль орчныг хамгаалах, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ хотын хөгжлийн найдвартай дэд бүтцийн суурь бүрдэж байна. Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж нь нийт 262.7 сая ам.долларын төсөвт өртгөөр баригдсан. Дээрх бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтийг БНХАУ-ын тал бүрэн хариуцахаар тохиролцсон нь Монгол, Хятадын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах томоохон алхам болж байна.

Үзсэн: 1868

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна