Олон улсын хүүхдийн спортын XII наадам ОХУ-ын Чита хотод үргэлжилж байна
одоогийн байдлаар жүдо, чөлөөт бөх, ширээний теннисний төрлөөр манай тамирчид 27 медаль авчээ
Олон улсын хүүхдийн спортын XII наадам ОХУ-ын Чита хотод үргэлжилж байна. Тус наадамд одоогийн байдлаар жүдо, чөлөөт бөх, ширээний теннисний төрлөөр манай тамирчид 27 медаль авчээ. Тодруулбал, найман алт, зургаан мөнгө, 13 хүрэл медаль хүртэв. Тухайлбал, жүдо бөхийн охидын 48 кг-д Б.Энэрэл, А.Ануужин нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүнчлэн чөлөөт бөхийн охидын 39 кг-ын жинд Э.Мөнгөнсолонго, 54 кг-д Б.Удвал, 58 кг-д Ц.Гэрэл, 62 кг-д Ц.Нандинболор, хөвгүүдийн 55 кг-д Ц.Ганхүсэл, 65 кг-д М.Шагайхүү нар түрүүлж, алтан медаль зүүлээ. Монголын багийн медалийн салхийг ширээний теннисчид хагалсан бөгөөд багийн төрөлд хөвгүүд, охидын баг тус бүр хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.
Үзсэн: 1036
Tweet