Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25,26-09-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Сингапур Улсын Гадаад хэргийн яам хоорондын lll зөвлөлдөх уулзалт боллоо


Densmaa 2026-09-25 10:09

Талууд улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Сингапур Улсын хөгжлөөс нутагшуулж ирсэн туршлагаа өргөжүүлэхээр ярилцлаа

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яам хоорондын lll зөвлөлдөх уулзалт Сингапур хотноо болов. Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, түүнчлэн ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал болон хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, талууд улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Сингапур Улсын хөгжлөөс нутагшуулж ирсэн туршлагаа улам бүр өргөжүүлэхээр ярилцлаа. Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын 2000 орчим төрийн албан хаагчийг сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрт хамруулж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн хоёр улсын Гадаад хэргийн яам хоорондын солилцоог нэмэгдүүлэх, хоёр тал бага болон дунд шатны дипломатуудыг харилцан туршлага судлуулах, манай талаас мөн хоёр улсын Дипломат академиудын хооронд холбоо тогтоож ажиллах талаар ярилцлаа. Талууд нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр энэ оны 8 дугаар сард хүчин төгөлдөр болсныг онцолж, уг хэлэлцээрийн хүрээнд хоёр улс хоорондын нүүрстөрөгчийн зах зээл, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, ногоон эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх өргөн боломж бүрдсэнийг тэмдэглэв. Түүнчлэн хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид ч геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй сорилтыг хамтран даван туулах, олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх эрмэлзлээ харилцан нотоллоо.

Үзсэн: 1033

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна