フォローする:
言語を変えてください: Japanese

言語を変えてください:

番組 19,20-04-2024
япон

最新ニュース

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаагаа гаргахаас өмнө ногдол ашиг олгоно


Densmaa 2019-01-10 01:01

“Эрдэнэс Тавантолгой” компани түүхэндээ хамгийн их буюу 45.8 сая тонн нүүрс олборлоод байна.

   Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 онд төлөвлөсөн ажлаа 2.1 дахин давуулан биелүүлж, 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тул хөрөнгийн зах зээлд IPO хийж хувьцаагаа гаргахаас өмнө ногдол ашгаа хуваарилж олгоно гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдэгдлээ.

    Ногдол ашгийг тус компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшиж буй Монгол Улсын иргэн бүр буюу 2.5 сая иргэн хүртэнэ. Хэдэн төгрөгийн ногдол ашиг олгохыг энэ оны 4-р сард болох Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэж, Засгийн газарт хүргүүлсний дараа тодорхой болно. Мөн тус компани БНХАУ-ын “Чалко” компани дахь өр авлагаа бүрэн төлсөн байна. Ингэхдээ нэг тонн нүүрсийг 24.97 ам.доллароор нийлүүлж байсан бол энэ оны 1-р улирлаас нэг тонн нүүрсийг 63.32 ам.доллар болгон нэмэгдүүлснээр үнийг 2.5 дахин өсгөв. Өнөөдрийн байдлаар, “Эрдэнэс Тавантолгой” компани түүхэндээ хамгийн их буюу 45.8 сая тонн нүүрс олборлоод байна. 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, 335 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөснөөс, орлогоо 720 тэрбум төгрөгт хүргэлээ.

   Компаний санхүү дээшилж, үйл ажиллагаа сайжирсан тул одоо хувьцаагаа олон улсын зах зээлд гаргаж, дэлхийн түвшинд өрсөлдөх боломж нөхцөл бүрдлээ. Эхний ээлжинд Хонгконгийн биржид хувьцаагаа гаргахаар ажиллаж байна.

再生回数: 1361

コメント


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна