|
Гадаадын шууд хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэж байна.2010-9-7 |
|
Монголд хөрөнгө оруулах гадаадынхны сонирхол улам нэмэгдсээр байна.Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны эхний хагас жилд өнгөрсөн жилийн мөн үеэс 5,3 дахин нэмэгдэж 598,3 сая долларт хүрснийг Монгол банк мэдээлж байна.Монголыг гэх хөрөнгө оруулагчдын сонирхол улам нэмэгдэж байгааг энэ оны Дисковер Монголиа ч харуулж байгаа юм. Маргааш эхлэх энэхүү чуулга уулзалтын үеэр гадаад,дотоодын 90 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэн гаргаж,бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах гэж байна.Австрали,ХБНГУ-ын Төрийн байгууллага тусгай павильон авч үндэсний үйлдвэрлэгчдийнхээ үзэсгэлэнг гаргах гэнэ.Дэлхийн хэмжээний төслүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор гадаадын томоохон компаниуд бүтээгдэхүүн,үйлчилгээгээ санал болгож байгаа нь энэ юм.Дисковер Монголиагийн найман жилийн түүхэнд анх удаа ийм том хэмжээний уулзалт,үзэсгэлэн болж байгааг тэмдэглэх хэрэгтэй.Түүнчлэн Ройтерс,Блүүмберг,ВВС-ийн Лондон,Австралийн салбараас сэтгүүлчид сурвалжлага хийж дэлхий дахинаа цацах гэж байна.Өнөөдрийг хүртэл Монголыг нээ гэсэн уриатай байсан уул уурахйн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт ирэх жилээс “Монголыг хамтдаа хөгжүүлье” хэмээх нэртэй болж мэдэх нь ээ.2005 онд манайд орж ирж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт ердөө 316 сая доллар байсан бол энэ жил дээрх үзүүлэлт нэг тэрбум доллараас хол давах төлөвтэй байна. Алт,мөнгө,ураны томоохон орд илэрлээ.2010-9-7.Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах, нүүрсний чанараараа улсдаа дээгүүрт ордог "Шарын гол" ХХК-ийн хувьцааны 57 хувийг Австри, Канадууд эзэмших болсон нь олны анхаарлыг татаж бас гайхахад хүргэж байсан.Тэд одоогоос хоёр сарын өмнө уурхайд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бөгөөд 700 сая ам.долларын хөрөнгө оруулаад байна гэсэн мэдээллийг уурхайн ажилчид бидэнд мэдээллээ. Тэд ийн уурхайд их хэмжээий хөрөнгө хаях болсон шалтгаан нь тус уурхайгаас нүүрснээс гадна алт, мөнгө, хүдэр, ураны орд илэрсэн байна. 1965 оноос эхлэн ашиглагдсан энэ уурхайд хэчнээн хэмжээний металл болон нүүрсний нөөц байгааг тогтоохоор Австри, Канадууд өрөмдлөгийн ажил эхлүүлээд байгаа ажээ. Тэд одоогийн байдлаар тус уурхайг нүүрс болон үнэт металлын 100 жилийн нөөцтэй хэмээн үзэж байгаа гэнэ. Тэд эхний ээлжинд ажилчдын цалингийн доод хэмжээг энэ сарын 1-нээс 500 ам.доллар болгон нэмжээ. Өмнө нь тус уурхайн дундаж цалин 300 мянган төгрөг байсан юм. Энэ хэмжээг ирэх арваннэгдүгээр сараас 1000 ам.доллар болгох гэнэ. Энэ талаар тус сумын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа бөгөөд амьдралынх нь эх үүсвэр болсон уурхайг нь 10 хүрэхгүй жилийн нөөцтэй үлдэж, хүчин чадал нь муудаж байна хэмээн тэдний сэтгэлийг гонсойлгож байсан яриа үүгээр эцэс болж байгаад баяртай байгаа ажээ. Манай томоохон уурхайнуудын нэг болох Шарын голын уурхай ийн дахин хөл дээрээ босох бололтой. Ингэхдээ бүр дэлхий дахины анхаарлыг өөртөө татаад байгаа хоёр толгойтой эн зэрэгцэх хэмжээнд хүрч магадгүй байна хэмээн Шарын гол сумынхан ярьж байна. Юутай ч 40 гаруй жил ашиглагдаад байгаа Шарын голын нүүрсний уурхайд ихээхэн хэмжээний алт, уран зэрэг металлууд илэрч, гадныхан цаг алдалгүй хөрөнгө оруулж эхэллээ. : Ирэх жил Монголд циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ой тохионо. 2010-9-7 Энэ ойг угтаж “Шинэ цирк” төвийнхөн гадаадын циркийн хэд хэдэн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа гэнэ. Уг гэрээний эхнийх нь болох “Цирк ба амьтад” олон улсын циркчдийн хамтарсан тоглолт энэ сарын 10-наас эхлэн Улсын циркт тоглох гэж байна. Энэхүү хамтарсан тоглолтод баавгай, галуу, тахиа, нохой, чоно зэрэг ОХУ-ын Москвагийн циркийн сургуультай амьтад авьяасаа үзүүлж, Японы Токиогийн алиалагчид олныг хөгжөөх юм байна. Тоглолтод манай улсаас “Шинэ цирк” төв, “Үндэсний цирк”, “Циркус Монголиа Хатка”-ын жүжигчид монгол циркийн гайхамшгийг мэдрүүлэх юм байна. Цаашид манай циркчид ОХУ-ын 10 гаруй хотод аялан тоглох бөгөөд ирэх оны нэгдүгээр сард Москвагийн циркийн амьтдын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд айлчлан тоглохоор болжээ Монгол ямааны ноолуур дэлхийн шилдэг брендийн түүхий эд болж байна.2010-9-7 ”Москон Хаддерсфайльд” фабрик нь Английн төдийгүй дэлхийн бахархал, нэхмэл эдлэлийн түүхийг эхлүүлсэн манай гаригийн хамгийн ууган компанийн нэг гэгддэг. Анх 1556 онд байгуулагдсан ажээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл бүтээгдэхүүн нь хамгийн чанартай, чанар дагасан өндөр үнэтэйгээрээ алдаршжээ, Москоны бүтээгдэхүүн нэр хүндийн баталгаа байдаг. Тэгвэл энэ алдартай фабрик Монголын ноолуураар ер бусын чанартай оймс нэхэж, Европын зах зээлд нэг хосыг нь 400 ам доллараар гаргаж эхэлжээ. ”Москон Хаддерсфайльд” ер бусын технологийг шинэ бүтээгдэхүүн болгондоо зориулан гаргадаг учраас тэдний барааг өөр хэн ч давтах боломжгүй байдаг. ”Москон Хаддерсфайльд” шинэ оймсоо зөвхөн Монголын баруун Алтайн ямааны нолуураар хийдэг гэдгээ онцлон мэдэгдсэн байна. Их аврага Даваажаргал "Хакухо будаагаа хурааж авна.2010-9-7."Энэ жилийн гуравдугаар сард Японы Такигава хотын хүндэт элчээр сонгогдсон ёкозүна Хакүхо ажилдаа орлоо. Хоккайдо арлын Житиви компаниас “ Их аваргын нууцыг судлъя” сэдэвт аялал зохион байгуулж байна. Тус компаний захирал Ивай “ Хакүхо аварга манай хүндэт элч болсноор Монгол орныг сонирхогчид эрс нэмэгдсэн. Хакүхотой хамтран хийх энэ аялалд оролцох хүмүүс Монголоор аялан, түүний ёкозүна болсон нууцыг судлах болно” хэмээн ярьжээ. 9 дүгээр сарын 27- 10 сарын 1-н хүртэл үргэлжлэх аяллын чиглэлд Хакүхогийн зусланд айлчилж, гэр бүлийхэнтэй нь оройн хоол идэхээс гадна аваргын бага насны талаар ярилцах зэрэг хөтөлбөр багтаж байгаа ажээ. Аяллын үнэ 2.2 сая гаруй иен. Монгол дахь жуулчлалын дараа Такигава хотод өнгөрсөн жил суулгасан “Хакүхо” будаагаа хурааж авах гэнэ. Тус хотын Аялал жуулчлалын хэлтсийн ажилтан Ханамото “Хакүхотой хамтран ажиллаж байгаа бид их азтай. Түүний нэрийг ашиглан Такигава хотыг Япон, Монголд алдаршуулах төлөвлөгөөтэй” хэмээн ярьсан байна Асашёорюү Дагвадорж монголын чөлөөт бөхийн төлөө зүтгэнэ.2010-9-7.Сумогийн 68 дахь их аварга Асашеорюү Дагвадорж Москвад болж буй Дэлхийн чөлөөт бөхийн холбооны их хуралд үг хэлсэн байна. Тэрээр “Монгол чөлөөт бөхийг хөгжүүлэхэд чадах бүхнээ зориулна” гэж энэ спортын дэлхийн нэр нөлөө бүхий зүтгэлтнүүдэд хандан хэлжээ. Зодог тайлсан сумогийн их аварга Монголийн чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгчийн сонгуульт албатай юм. |
|
|
Хууль зөрчсөн хятад иргэдийг шалгаж байна.2010-08-30 |
 Манай улсын Цагдаагийн ажилтнуудтай зодолдон, биед нь хүнд гэмтэл учруулсан БНХАУ-ын иргэдийг цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байна. Өчигдөр Монгол улсын гадаад харилцааны яаманд БНХАУ-ын ЭСЯ-наас албан бичиг ирүүлжээ. Уг бичигт: “Монгол улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн дээрх иргэдийн хэргийг үнэн зөв шийднэ гэдэгт итгэж байна” хэмээн өгүүлжээ. Одоогиийн байдлаар хохирогч цагдаагийн болон төрийн албаны ажилтнуудын эмнэлгийн мэс заслын тасагт эмчлүүлж байна. |
|
“Сингапур-2010” залуучуудын олимпийн наадамд манай тамирчид амжилттай оролцлоо.2010-08-30 |
 “Сингапур-2010” залуучуудын олимпийн наадамд манай улсаас 7 төрлөөр, 11 залуу оролцож, 2 алт, 1 мөнгөн медаль хүртлээ. Одоогоос 2 жилийн өмнө манй тамирчид 2 алт, 2 мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээрээ дэлхийн улс орнуудаас 31-т жагссан амжилттай ирж түмэн олноо баярлуулсан. Тэгвэл өсвөрийн тамирчид маань багийн дүнгээрээ 205 орноос 32-т бичигдэж, амжилтаа бататгалаа. Сингапур-2010 залуучуудын олимпод дэлхийн 205 орны 3530 гаруй тамирчин 184 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. |
|
|
Монгол улсад зам тээврийн ослын улмаас 7 хүүхдийн амь нас хохироод байна. 2010-08-30 |
 Замын цагдаагийн газрын судлагаагаар энэ оны эхний 8 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 7 хүүхдийн амь нас хохирч, 372 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12,7 хувиар өссөн бөгөөд өнгөрсөн оны өдийд 330 хүүхэд ослын улмаас гэмтжээ. Осолд өртсөн хүхүүдүүдийг насны байдлаар нь авч үзвэл 42,9 хувь нь 0-7 насны хүүхэд, 28,6 хувь нь 8-14 насны хүүхэд, 28,6 хувь нь 15-18 насны хүүхэд байжээ. Осолд хамгийн ихээр өртөж буй 0-7 насны хүүхдүүд нь эцэг эхийн хараа хяналт, асрамжинд байх ёстой ч эцэг эхийн зүгээс анхаарал халамж дутмаг, жолооч нар хүүхэд явж байгаа орчинд аюулгүй байдлыг хангаж хөдлөгөөнд оролцдоггүй зэрэг байдалтай холбоотой гэж үзжээ. |
|
Японы гадаад хэргийн сайд Кацуя Окада манай улсад хүрэлцэн ирлээ.2010-08-30 |
 Японы гадаад хэргийн сайд Кацуя Окада албан ёсны айлчлал хийхээр манай улсад өчигдөр орой хүрэлцэн ирлээ. Түүний айлчлалын хөтөлбөр Улаанбаатар хот дахь япон цэргийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөснөөр эхэллээ. Дараа нь гадаад харилцааны сайд Занданшатартай хэлэлцээ хийж, үр дүнгий нь талаар мэдээлэл өгөх ажээ. Мөн ерөнхийлөгч Элбэгдорж, ерөнхий сайд Батболдод бараалхлаа. Японы гадаад хэргийн сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Хятад, Монголын хэлтсийн дарга Хидео Таруми, дэд дарга Ёо Сонода, гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Акитака Сайки багтсан байна. |
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараагийн > Төгсгөл >>
|
|
Хуудас 1 of 67 |
Нэвтрүүлэг
Adobe Flash Player not installed or older than 9.0.115!
Зочин
Одоогоор 3 зочин холбогдсон
|