Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ ПАРКИЙН ЗАХИРГААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА


Densmaa 2018-11-21 01:11

Бурхан Халдун хайрхны гэрэлт хөшөө босгох ажилд БНСУ-ын Үндэсний паркийн захиргаанаас санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна.

   БНСУ-ын Үндэсний паркийн захиргааны дарга Кувон Юүнь Ап манай улсад айлчилж байна. Төлөөлөгчид Дэлхийн соёлын өв Бурхан Халдун хайрхны гэрэлт хөшөөний нээлтэнд оролцож Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутагтай танилцах, хоёр орны хооронд байгаль орчны чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх юм. Айлчлалын хүрээнд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр болон бусад албаны төлөөлөгчтэй уулзаж тусгай хамгаалалттай газар нутаг, биет болон биет бус соёлын өвийн талаар санал солилцлоо. Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэнгийн дээд Цагаан аралд босгож буй 4 м өндөр, 1.6 м өргөнтэй Чингис хааны алтан гэрэгэ бүхий дүрстэй Бурхан Халдун хайрхны гэрэлт хөшөө босгох ажилд БНСУ-ын Үндэсний паркийн захиргаанаас санхүүгийн дэмжлэг үзүүлээд байгаа билээ. 2014 онд Монгол Улсын БОЯ, БНСУ-ын Үндэсний паркуудын захиргаа хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Сорагсаны тусгай хамгаалалттай газартай эгч дүүс парк байгуулах гэрээнд гарын үсэг зурж хамтын ажиллагааг эхлүүлснээс  хойш олон ажлыг хамтран зохион байгуулж байгаагийн нэг нь энэ юм.

Үзсэн: 156

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна