Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

"Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци- 2018" үзэсгэлэнд 1500 орчим бүтээгдэхүүн танилцуулж байна


Densmaa 2018-11-22 12:11

2018 онд 11 дүгээр сарын эхний байдлаар 531 төсөл хэрэгжүүлэхээс 450 гаруй төсөлд 9.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож гүйцэтгэл 85 хувьтай байна.

   Энэ өдрүүдэд “Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэн гарч байгаа бөгөөд 120 гаруй байгууллага 1500 гаруй инновацийн бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Эрдэмтэн, судлаачид инновацийн үзэсгэлэнгээрээ дамжуулж ололт, үр дүн, амжилтаа нэгтгэн дүгнэж, бүтэн жилийн мэдлэг, оюуны хөдөлмөрөө нийтэд дэлгэн танилцуулахаас гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл тогтоох, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах худалдан авалтаар дэмжих зорилготой юм. Үзэсгэлэнд малын эм бэлдмэл, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, газрын ховор элемент, мэдээллийн технологийн чиглэл зэрэг шинжлэх ухааны 6 салбарын бүтээгдэхүүн, технологи, загварууд байлаа.

Үзсэн: 156

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна