Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

“Евразийн долоо хоног-2018” чуулга уулзалтад оролцов


Densmaa 2018-11-27 11:11

“Евразийн Долоо хоног -2018” чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа оролцлоо.

   Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо болсон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Евразийн Долоо хоног -2018” чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Хурлын үеэр ЕТГ-ын дэд дарга Г.Байгалмаа Монгол Улсын гадаад худалдаа, тээвэрлэлтийн талаар үг хэлснээс гадна хурлын үеэр ноён Виллиам Томсон болон тус байгууллагын Авилгын эсрэг сүлжээний менежер Ольга Саврантай тус тус уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. 2008 оноос хэрэгжүүлж буй ЕвроАзийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөтөлбөрт Монгол Улс, хамрагдаж байгаа бөгөөд ирэх жил болох хурлын үеэр манай улсад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх юм.

Үзсэн: 75

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна