Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

ОХУ-ын ЗГ-ын тэтгэлгээр суралцах Монгол оюутнуудын тоо нэмэгдэж байгаа ч хэлний чадвар нь муу байна


Densmaa 2018-11-29 02:11

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчид болон тус сургуулийг төгссөн Монголчуудын төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтад оролцогчид хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа, оюутан солилцоо зэрэг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой санал солилцож, ярилцлаа. Тухайлбал, сүүлийн үед ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах Монгол оюутнуудын тоо нэмэгдэж байгаа ч орос хэлний чадварыг дээшлүүлэх шаардлагатай байгаа гэж Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчид үзэж байна. Тиймээс Уралын Холбооны Их сургууль, Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, хуулийн сургуулиуд МУИС, МУБИС, ШУТИС-тай хамтран ОХУ-д суралцахаар бэлтгэж байгаа оюутан, сурагчдын орос хэлийг сайжруулах, орос хэлний сургалтыг эрчимжүүлэх төсөл эхлүүлэхээр болсон талаараа танилцуулав. Энэхүү төслийг ОХУ-ын тал бүрэн дэмжиж, тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх орос хэлийг гадаадад заах сангаас ОХУ-ын талаас гарах санхүүжилтийн асуудлыг нь шийдэж өгөхөөр болсон байна. Мөн Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчдийн танилцуулснаар энэхүү төслийг ирэх онд тохиох Халх голын ялалтын 80 жилийн ойн баярын үеэр буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын уулзалтын үеэр дээрх сургуулийн төлөөллүүд гарын үсэг зурж албан ёсоор эхлүүлэх хүсэлт тавьж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод илэрхийлэв.

Үзсэн: 130

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна