Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

МОНГОЛЫН ТОП АЖ АХУЙН НЭГЖҮҮД МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО


Densmaa 2018-11-29 02:11

Уулзалтаар 2018 оны мөнгөний бодлогын хэрэгжилт болон эдийн засагт тулгарч буй сорилтын талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

   Монголбанк томоохон 200 аж ахуйн нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзаж, бизнесийн хөрөнгө оруулалтын орчин, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар "МонТоп-200" сэдэвт уулзалт зохион байгууллаа.. Уулзалтаар 2018 оны мөнгөний бодлогын хэрэгжилт болон эдийн засагт тулгарч буй сорилтын талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Энэ үеэр валютын ханшийн үелзэл компани, ААН-үүдийн төлөвлөлттэй уялдуулан своп хэлцэл хийж байх хамгаалалт хэрэгтэй гэсэн саналыг “Мобиком” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Үнэнбат хэлэв. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Мөнгөний бодлогын 2019 оны үндсэн чиглэлийн талаар танилцуулан, Монголбанкны зүгээс бодлогын хүүг нэг нэгж хувиар өсгөн 11 хувьд хүргэх шийдвэр гаргасныг мэдээлж, ирэх оны төсвийн алдагдал харьцангуй өндөр түвшинд батлагдсан, АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын суурь хүүгээ нэмэгдүүлж, БНХАУ нүүрсний зах зээлдээ хязгаарлалт хийж эхэлсэн зэрэг нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж төгрөгийн ханшинд дарамт учруулж байна. Иймд, Монголбанк нэг талаас эдийн засгийн идэвхжлийг дунд хугацаанд зохистой түвшинд хадгалах, нөгөө талаас гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг харгалзан үзэж бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа” гэв.

Үзсэн: 140

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна