Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

Сайд нарын тунхаглалын дунд хугацааны хэрэгжилтийн тайлангийн хурал болов


Densmaa 2018-11-29 02:11

Хуралд Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Т.Төгсбилгүүн оролцлоо.

   Тайландын Хаант Улсын Бангкок хотноо Ази, номхон далайн Хүн ам ба хөгжлийн зургаадугаар бага хурлын Сайд нарын тунхаглалын дунд хугацааны хэрэгжилтийг үнэлэх тайлангийн хурал 2018 оны 11 дүгээр сарын 26-28-нд Бангкок хотноо болж өнгөрөв. Хуралд Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Т.Төгсбилгүүн үг хэлж, энэ чиглэлээр манай улсын олсон амжилт, тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар танилцуулав. Элчин сайд Т.Төгсбилгүүн “Тогтвортой хөгжлийн зорилтууд, хүн амын хөгжлийг хангахын тулд Монгол Улс цаашид залуучуудын оролцоо, эрх мэдлийг нэмэгдүүлэх, амьдрах ухааны  ур чадвар олгох, бэлгийн боловсролыг цогцоор нь олгох, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс ангид байлгах, нийгмийн үйлчилгээг тэгш хүртээхийн тулд орлогын түвшин, газар зүйн байршил, настай хамааралтай тэгш бус байдлыг багасгах шаардлагатай байна” гэв.

Үзсэн: 134

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна