Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

ШУА Уралын их сургуультай хамтарч ажиллахаар боллоо


Densmaa 2018-11-30 10:11

Шинжлэх ухааны академи Уралын их сургуультай 2017 оноос хамтран ажиллаж байна.

   ОХУ-ын Уралын их сургуулийн төлөөлөгчид ШУА-д айлчиллаа. Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Уралын их сургуулийн захирал Сергей Всеволодович нар 2019-2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөний төсөлд гарын үсэг зурсан байна. Төлөвлөгөөнд урьдчилсан байдлаар говь цөлийн экспедиц, Солирын бодисын дээжийг шинжлэх, Техникийн шинжлэх ухааны салбар дахь судалгааны төслүүдийн уралдаанд зориулж хамтарсан өргөдөл гаргах, Эрчим хүч, барилгын зориулалтаар үйлдвэрлэсэн стандарт бүтээгдэхүүн болгоход Монголын нүүрсийг ашиглах цогц технологи, ОХУ, Монгол улсын оюутнуудын үнэлэмжийг харьцуулсан судалгаа хийх зэрэг ажил тусгагджээ. Шинжлэх ухааны академи Уралын их сургуультай 2017 оноос хамтран ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Уралын их сургуулийн эрдэмтэд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй ажиллаж, хоёр орны хамтарсан экспедиц Монголын говиос солирын биет байж болзошгүй зүйл олсон нь өдгөө Одон орон, геофизикийн хүрээлэнд хадгалагдаж байна.  

Үзсэн: 151

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна