Подписывайтесь на нас в:
Изменение языка: Russian

Изменение языка:

Передача 16-04-2024
Орос

Последние новости

Японы Хүүхдийг ивээх сангийн хоёр дахь төсөл хэрэгжиж эхэллээ


Densmaa 2019-01-07 03:01

Өвөрхангай аймгийн 500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй тулж ажиллах зорилтыг тавиад байна.

   Японы Хүүхдийг ивээх сангаас Өвөрхангай аймагт дахин шинэ төслийг хэрэгжүүлж эхэллээ. Японы Гадаад хэргийн явдлын яамны санхүүжилттэйгээр “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хандуулах зарчмыг дэмжих нь” сэдэвт төслийг 2018-2021 он хүртэл хэрэгжүүлж байгаа юм. Уг төсөл нь тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд хүртээмжтэй боловсрол олгох буюу суралцагсдын харилцан адилгүй байдал, ялгаатай хэрэгцээ, хэл соёл, нийгмийн гарал, эдийн засгийн хүчин зүйлсийг үл хамааран хүн бүр тэгш боловсрол эзэмших эрхийг хангахад чиглэх аж. Төсөлд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг хамруулсан бөгөөд тус сургуулийн бага ангийн багш нарыг сургалтад хамруулан чадавхжуулах, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбоо”-г байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлээд байна. Японы Хүүхдийг ивээх сангаас “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсрлын үр дүнг сайжруулах нь” төслийг 2012-2016 онд Өвөрхангай аймгийн 10 суманд амжилттай хэрэгжүүлэн дуусгажээ.

Просмотры: 953

Комментарии


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна