Подписывайтесь на нас в:
Изменение языка: Russian

Изменение языка:

Передача 17-04-2024
Орос

Последние новости

Малчны хотонд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэв


Densmaa 2019-01-15 11:01

Хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа иргэд оршин суугаа газраасаа шууд нарийн мэргэжлийн эмчийн тусламж, зөвлөгөөг зайн оношилгоогоор авах боломж бүрдлээ.

   ЭМЯ-наас зайн оношилгооны иж бүрэн тоноглолтой явуулын эмнэлгийн тусламжийн 5 автомашиныг Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өглөө. Автомашин нь зөөврийн компьютер, дуран, цахилгаан чагнуур, цусан дахь сахар хэмжигч төхөөрөмж, оношилгооны дэлгэц бүхий иж бүрэн тоноглолтойгоороо давуу талтай юм. Мөн интернетэд холбогдон аймгийн төв болон Улаанбаатар хотын нарийн мэргэжлийн төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд өвчтөний биеийн байдал, шинжилгээний үзүүлэлтүүдийг газар дээрээс нь шууд дамжуулах боломжтой. Хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа иргэд оршин суугаа газраасаа шууд нарийн мэргэжлийн эмчийн тусламж, зөвлөгөөг зайн оношилгоогоор авах боломж ийнхүү бүрдлээ.

Просмотры: 1070

Комментарии


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна