跟着我们:
改变语言: Chinese (Simplified)

改变语言:

广播录音 19-04-2024
хятад

最新消息

Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Х.Сэлэнгэ хүртлээ


Densmaa 2019-01-14 11:01

Б.Чимид бол шинэ Үндсэн хуулийг "эх барьж", Ардын Их Хурал 76 хоног төслийг хэлэлцэхэд ачааны хүндийг үүрсэн хүн юм.

   Үндсэн эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх цогц судалгаа хийж, "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээл туурвисан профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгийг Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналаар шагнав. Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж буй анхны эмэгтэй юм. Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналыг хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээл туурвисан хүмүүст олгодог юм. Шагнал гардуулах үеэр УИХ-ын дарга М.Энхболд, "Б.Чимид гуай бол шинэ Үндсэн хуулийг "эх барьж", Ардын Их Хурал 76 хоног төслийг хэлэлцэхэд ачааны хүндийг үүрсэн хүн. Энэ хүний эх барилцсан Үндсэн хуулиар орчин цагийн хууль эрх зүйн салбарын бүх харилцааг зохицуулж байгаа” гэлээ. Мөн үеэр хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ, “Миний энэхүү бүтээл монголчуудын төрт ёс, түүний уламжлал үнэт зүйлийг илрүүлэн гаргаж, орчин үеийн онол, арга зүйн үүднээс дахин үнэлэх оролдлого хийснээрээ онцлог юм. Мөн монголчуудын эв эеийн тухай сургаал нь хүн төрөлхтөний оршихуйн үндэс, үнэт зүйл болохыг шинжлэх ухааны үүднээс нотлохыг хүссэн” хэмээв.

视图: 1068

注释


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна