跟着我们:
改变语言: Chinese (Simplified)

改变语言:

广播录音 25-04-2024
хятад

最新消息

Монгол эрдэмтэд цахилгааныг дулаан болгох төхөөрөмж бүтээжээ


Densmaa 2019-01-16 11:01

Т.Пүрэвдорж: Өнөөдөр манай зуухыг нийслэлийн гэр хорооллын 300 гаруй айл ашиглаж бид 3-4 жил туршсан учир амьдралд өргөнөөр нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

   Манай эрдэмтэд дулаан хуримтлуулах аккумулятор болон цахилгаан дулааныг хадгалах блокон зуух зохион бүтээжээ. ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийнхэн зохион бүтээсэн “Илч-2.0” дулааны аккумулятор нь шөнийн цагийн хөнгөлөлттэй үед буюу тарифыг тэглэх оройн 21.00-ээс өглөөний 06.00 цагт цахилгаан энергийг дулаан болгон хувирган хадгалж өдрийн цагаар гэр, сууцыг бүрэн халаах хүчин чадалтай, эхний хувилбарыг гарган туршиж байгаагаа танилцуулсан юм. ЭХЯ-наас саяхан нийслэлийн 42 мянган айл өрхийг 4 квт-ын халаагуур залгах сүлжээг бий болгосон, энд дотоодын эрдэмтдийн бүтээсэн төхөөрөмжүүдийг ашиглах боломжтой болж байгаа юм. Шинжлэх ухаан технологийн дэвшлийн үр дүнд гэрийн бүрээс болон хана, туурга, дээвэрт тохирсон материалуудыг гаргасан. Эдгээрийг сонгон ашиглахад гэрийн халаалтад зарцуулж буй дулааны энергийг 2 дахин, түүнээс илүү хэмжээгээр багасгах боломж бүрдэж буйг онцолж байлаа.

视图: 1284

注释


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна