Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-10-2026
Монгол

Шинэ мэдээ

“Улаанбаатар” олон улсын 18 дахь удаагийн кино наадам эхэллээ


Densmaa 2026-10-19 11:10

Энэ удаагийн кино наадмын хүрээнд олон улсын уран сайхны болон баримтат нийт 18 киног зургаан өдрийн турш үзэгчдийн хүртээл болгоно

      “Улаанбаатар” олон улсын 18 дахь удаагийн кино наадам “Тэнгис” кино театрт боллоо. Тус кино наадам нь орчин үеийн кино урлагийн өнгө төрхийг тодорхойлж буй дэлхийн шилдэг бүтээлээс сорчлон монгол үзэгчдэдээ хүргэх зорилготой юм. Энэ удаагийн кино наадмын хүрээнд олон улсын уран сайхны болон баримтат нийт 18 киног зургаан өдрийн турш үзэгчдийн хүртээл болгоно. Наадмын Уран сайхны зөвлөлөөс нээлтийн киногоор Румыны найруулагч Кристиан Мунжиугийн “Фиорд” бүтээлийг сонгосон байна. 2026 оны Каннын кино наадмын “Алтан дал мод” шагнал хүртсэн тус киног “Тэнгис” кино театрт үзэгчдийн хүртээл болгоно. “Улаанбаатар” ОУКН-ын захирал, Монголын Урлагийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, “Энэ жил Монгол кинонуудын ирц, оролцоо нэмэгдэж, уран бүтээлчдийн идэвх сайжирсан жил болсон гэдгийг хэлмээр байна. Монголын кино урлагийн сор бүтээлүүдээс Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, театр, киноны найруулагч, зохиолч И.Нямгаваагийн бүтээлийг онцолж байна. Тухайлбал, түүний найруулсан “Нандин эрдэнэ” болон Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, кино зураглаач, найруулагч Б.Балжинням гуайтай хамтран найруулсан “Гарын таван хуруу” киног өргөн дэлгэцээр толилуулах гэж байна” гэлээ.

Үзсэн: 186

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна