Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт ажиллах үеэрээ “Ховд эко цемент” үйлдвэртэй танилцлаа


Densmaa 2026-10-19 11:10

Жилдээ 100 мянган тонныг экспортлохоор төлөвлөснөө Ерөнхий сайдад танилцуулаад Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

      Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт ажиллах үеэрээ “Ховд эко цемент” үйлдвэртэй танилцлаа. 2022 онд ашиглалтад орсон тус үйлдвэрт 350 гаруй хүн ажилладаг. Үүнээс гадна малчид, тариаланчид, ЖДҮ эрхлэгчдээс шаардлагатай бараа, үйлчилгээгээ худалдан авснаар шууд бус 3,000 ажлын байр бий болгожээ. Мөн жилд 400 мянган тонн цемент үйлдвэрлэж, баруун таван аймгийн хэрэгцээг хангаж, Баянхонгор, Өвөрхангай, Улаанбаатарт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Энэ жилээс ОХУ-д цемент экспортолж эхэлсэн. Жилдээ 100 мянган тонныг экспортлохоор төлөвлөснөө Ерөнхий сайдад танилцуулаад Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.  “Ховд эко цемент” нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг Монгол Улсын анхны үйлдвэр. Найман мвт нарны цахилгаан станцтай болж, жилийн хэрэглээнийхээ 50-60 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар зорьж, нарын хавтан суурилуулжээ. Энэ нь баруун бүсийн эрчим хүчний ачааллыг бууруулах давуу тал болж байна.

Үзсэн: 281

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна