"Амьд ертөнцийн тайлан-2026”-г танилцууллаа
Зөвхөн Монголд байдаг унаган амьтан болох монгол бөхөнгийн популяц сэргэсэн туршлага олон улсын анхаарлыг татлаа
Дэлхийн байгаль хамгаалах сан, Лондоны амьтан судлалын нийгэмлэг болон олон улсын 100 гаруй шилдэг эрдэмтэд хамтран “Амьд ертөнцийн тайлан-2026”-г танилцууллаа. Энэ удаагийн тайланд мөхөхөд ойрхон байсан зарим амьтдын тоо толгой эргэн сэргэж, байгаль хамгааллын ажил үр дүнд хүрсэн эерэг жишээг онцолсон байна. Тэдгээрийн дотроос зөвхөн Монголд байдаг унаган амьтан болох монгол бөхөнгийн популяц сэргэсэн туршлага олон улсын анхаарлыг татлаа. Байгаль болон нийгмийн сөрөг нөлөөллийн улмаас монгол бөхөнгийн тоо толгой эрс цөөрч, тархац нутаг нь хумигдсаар 1981 онд ердөө 1000 гаруйхан бөхөн Шаргын говьд үлдээд байв. Нутгийн унаган амьтан болох монгол бөхөнг мөхлөөс аврахын тулд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар 1997 оноос эхлэн талуудтай хамтран хамгааллын ажлыг тасралтгүй хийсэн байна.
Үзсэн: 180
Tweet