Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13,14-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Зэрлэг амьтдад идэш тэжээлийн хүртээмжийг нэмж өвс тавьж өгч байна


Densmaa 2026-11-13 11:11

Нөмрөгийн ДЦГ-т халиун буга, хандгай, зэрлэг гахай, цагаан зээр гээд 50 гаруй зүйл хөхтөн амьтан бүртгэгджээ

БОУАӨЯ, Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаанаас зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, идэш тэжээлийн хүртээмжийг нэмж өвс тавьж өгч байна. Биотехникийн үйл ажиллагааг цаашид үе шаттай үргэлжлүүлж, зэрлэг амьтдын амьдрах орчин болон биологийн олон янз байдлыг хадгалах хамгаалах чиглэлээр ажиллаж байгааг мэдээлэв. Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын тус бүс нутагт өнгөрсөн 10 дугаар сард гарсан ой, хээрийн түймэр их хэмжээний газар нутгийг хамарч, байгалийн экосистем, зэрлэг амьтдын амьдрах орчинд хохирол учруулсан. Түймрийн дараах нөхцөл байдлыг үнэлэх, экологийн хохирлыг тогтоох судалгаа, шинжилгээг мэргэжлийн байгууллагууд үе шаттай зохион байгуулж байна. Монгол, ОХУ, БНХАУ-ын амьтан, ургамлын аймгийн уулзвар, биологийн олон янз байдал нэн баялаг бүс нутаг болох Нөмрөгийн ДЦГ-т 700 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэн. Үүнээс ягаан цээнэ, дагуур сараана, бадамлянхуа зэрэг 30 гаруй нь манай улсын Улаан ном, ховор ургамлын жагсаалтад бичигдсэн. Тус бүс нутагт сээр нуруутан амьтан 330 гаруй зүйл, тогоруу, усны нөмрөг бүргэд, тоодог зэрэг 250 гаруй зүйл шувуу, мөн халиун буга, хандгай, зэрлэг гахай, цагаан зээр гээд 50 гаруй зүйл хөхтөн амьтан бүртгэгджээ. 

 

Үзсэн: 341

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна