Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Түүхт ойг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус театр болон орон нутаг, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй уран бүтээлч, инженер, техникийн ажилтан, албан хаагчтай уулзаж, баяр хүргэлээ
Монголд орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус театр болон орон нутаг, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй уран бүтээлч, инженер, техникийн ажилтан, албан хаагчидтай уулзаж, баяр хүргэлээ. Тэрбээр “Монголчуудын үнэт зүйл, давтагдашгүй өв соёлыг урлагийн хэлээр түгээн дэлгэрүүлж, дэлхийн соёлын охь шимийг дээжлэн толилуулж байгаад нь ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Соёл, урлагийн салбарынхан нийгмийг соён гэгээрүүлэгчид бөгөөд үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, ирээдүй хойч үеэ эх орноороо бахархаж, өв соёлоо дээдэлсэн иргэд болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах учиртай” хэмээв. Театрын хамт олон 2031 он хүртэл “Шинэ замд хамтдаа” уриан дор Үндэсний театрын сургалт, судалгаа, зохиолын төв болж, театрын урлагийн байгууллагуудын үндэсний нэгдэл үүсгэх, олон улсын нэр хүнд бүхий театрын наадамд хоёр жил тутам оролцдог байх зорилго тавьжээ.
Үзсэн: 612
Tweet