Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13,14-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын судалгааны дүн гарлаа


Densmaa 2026-11-13 11:11

Манай улс “Боловсрол ба сургалт”-аар 35 дугаарт эрэмбэлэгдсэн нь хамгийн сайн үзүүлэлт болов

Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр судалгаанд хамрагдсан 70 орноос Монгол Улс 52.62 оноогоор 67 дугаар байрт жагслаа. 2026 оны үнэлгээний нэг онцлог нь улс орнуудын дижитал технологи, хиймэл оюуныг нэвтрүүлэх чадвараас гадна тэдгээрийг эдийн засаг, бизнес, төрийн үйл ажиллагаа болон нийгэмд үр бүтээлтэй ашиглах нөхцөлийг үнэлж байгаа явдал аж. Үнэлгээг Засаглал-Дижитал технологи, Технологи ба дэд бүтэц, Үр ашиг, Ажиллах хүчний хөгжил-Дижитал болон хиймэл оюунд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц гэсэн шалгуураар гаргадаг. Манай улс “Боловсрол ба сургалт”-аар 35 дугаарт эрэмбэлэгдсэн нь хамгийн сайн үзүүлэлт болов. Харин бизнесийн уян хатан байдлаар 70 орноос 70 дугаарт жагссан нь анхаарал хандуулах шаардлагатай чиглэлүүдийн нэг болжээ. Мөн шалгуур үзүүлэлтүүдийн түвшинд эмэгтэй судлаачдын үзүүлэлтээр Монгол Улс тэргүүлсэн нь онцлох үр дүн аж. Нөгөө талаас, шинжлэх ухааны судалгааны эрх зүйн орчин, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, кибер аюулгүй байдал зэрэг үзүүлэлт сул үр дүнтэй байна.

Үзсэн: 609

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна