Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13,14-11-2026
Монгол

Шинэ мэдээ

“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа


Densmaa 2026-11-13 11:11

Манай улсад 2024 оны мал тооллогоор 200 мянга гаруй малчин өрх бүртгэгдсэн бөгөөд жилийн дөрвөн улиралд мал маллан амьжиргаагаа залгуулж буй өрх 80 орчим хувийг эзэлж байна

      Засгийн газрын хуралдаанаар “Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах бодлого баримтлан тус аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний шатанд буюу 2026-2027 онд өвөлжилт, хаваржилтыг эрсдэл бага даван туулахад зориулж тэжээл өгөх, сайн туршлагыг дэлгэрүүлэх, эрсдэлийн үед шуурхай мэдээлэл солилцох нөхцөл бүрдүүлэхээр интернэтийн сүлжээний хүртээмжийг нэмэх юм. Дараагийн шатанд мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэх, малчдын орлогыг тогтвортой өсгөх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн ажил хэрэгжүүлнэ. “Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлснээр малчдын орлогыг тогтвортой нэмж, иргэдийг эрүүл хүнсээр хангах, инфляцын дарамтыг багасгаж, эдийн засгийн өсөлтийг дэмжин, бэлчээрийн зохистой ашиглалтыг дэмжих ажээ. Манай улсад  2024 оны мал тооллогоор 200 мянга гаруй малчин өрх бүртгэгдсэн бөгөөд жилийн дөрвөн улиралд мал маллан амьжиргаагаа залгуулж буй өрх 80 орчим хувийг эзэлж байна.  

Үзсэн: 611

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна