フォローする:
言語を変えてください: Japanese

言語を変えてください:

番組 08-05-2024
япон

最新ニュース

「自然」アルバムに関する日本のリスナーから感想


Guatsetseg 2016-05-18 08:05

「自然」アルバムに関する日本のリスナーから感想

 

'Байгаль' цомгийн тухай Японы сонсогчдын сэтгэгдэл

‘БАЙГАЛЬ’ ЦОМГИЙН ТУХАЙ ЯПОНЫ СОНСОГЧДЫН СЭТГЭГДЭЛ

Bro’s Records Label-н Ертөнц цуврал цомгийн 2 дахь бүтээл болох Байгаль цомог гарсан цагаасаа эхлэн сонссон хүн бүрт таашаалыг амтлуулсаар байна. Hi-Fi Records дээр худалдаанд гарснаасаа хойш борлуулалтаараа тэргүүлсээр байгаа нь ч үүнийг батлах биз. Тэгвэл энэхүү цомгийн сонсогчид нь зөвхөн Монголоор хязгаарлагдсангүй. Voice of Mongolia радиогоор Японд нэвтэрсэн Дэлхий‬ хамтлагийн Байгаль цомог‬-н тухай нэвтрүүлгийг сонссон Япон сонсогчдын талархлын захидал Bro’s Records дээр иржээ.

Delhii-japan (2)

 

1. Киото мужийн сонсогч Сасахаши Нозому / 52 настай, эмч /
Өнөөдөр танилцуулсан “Байгаль” цомог нь сэтгэлд хоногшим сайхан аялгуунуудаас бүрджээ. Нэвтрүүлэгт орсон таван аялгууг сонсож суухад Монголын байгаль, уламжлалт амьдралын хэв маяг нүдний өмнө амьлах шиг болсон. Ая бүр нь хоорондоо ялгаатай, өөр өөрийн онцлогтойгоос гадна, төрөл бүрийн хөгжмийн зэмсгээр түмэн байгалийг чадварлаг илэрхийлжээ. Монголын уламжлалт хөгжмийн зэмсгийн хөг аялгуу нь байгалийн юмс үзэгдлийг илэрхийлэхэд хамгийн тохиромжтой байдаг юм байна.
Мөн байгалийг хөгжмөөр зураглан өнөөгийн хөгжингүй нийгмийн дутагдалтай талыг тодруулж өгсөн нь гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Эх болсон байгаль дэлхийнхээ үр өгөөжийг умартан, эдийн засгийн хөгжил гэж хэт улайран хөөцөлдөх болсон орчин цагийн хүмүүсийг түгшүүрийн харангаар сэрээсэн өндөр ач холбогдолтой цомог болжээ. Нээрээ ч хүн төрөлхтөн байгальдаа элэгтэй хандахгүй бол өнө удаан оршин тогтнож чадахгүй. Өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлэг надад олон зүйлийг бодогдууллаа. Хэрвээ боломжтой бол Байгаль цомогийн бусад аялгууг нэвтрүүлж өгвөл ихэд баярлах болно. Надтай санал нийлэх сонсогчид ч олон байгаа болов уу.
2016.03.04

Монголын уламжлалт хөгжмийн зэмсгийн хөг аялгуу нь байгалийн юмс үзэгдлийг илэрхийлэхэд хамгийн тохиромжтой байдаг юм байна.

2. Шига мужийн сонсогч Үэмүра Мэгүми / 51 настай, багш /
Дэлхий хамтлагийн Байгаль цомгийг сонслоо. Ямар гайхалтай хөг аялгуу вэ? Яг л нэрээ илэрхийлсэн, тийм дүр зураг толгойд буусан аялгуунууд байлаа. Дараа дараагийн нэвтрүүлгээрээ ч Дэлхий хамтлагийн уран бүтээлээс нэвтрүүлж өгнө үү. Мөн Ертөнц цомгийг ч сонсохыг хүсч байна.

Delhii-japan (5)

3. Асахикава мужийн сонсогч Такэй Акира 
Байгаль цомогт орсон хөгжмийн аялгуунаас сонслоо. Монголын өргөн уудам тал хээр, үзэмж төгөлдөр байгаль шууд л төсөөлөгдөж байна.

再生回数: 1285

コメント


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна