Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-09-2026
Монгол

Шинэ мэдээ

“Монголын ногоон, хүртээмжтэй хотууд” төслийг Дархан, Эрдэнэт хотод хэрэгжүүлж эхэллээ


Densmaa 2026-09-28 01:09

Даян дэлхийн байгаль орчны сан, Засгийн газар, орон нутгийн хамтарсан санхүүжилтээр 5 жил хэрэгжүүлнэ.

Ингэхдээ оролцогч хотуудын орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг ногоон хотын шалгуур үзүүлэлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах, хүртээмжтэй үйлчилгээтэй уялдуулахад дэмжлэг үзүүлэх юм. Мөн хотыг тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, иргэдэд ээлтэй хөгжүүлэх, төслийн хүрээнд хийх ажлын талаар санал бодлоо солилцлоо. Хот төлөвлөлтөд ногоон шалгуурыг тусгаx, байгальд түшиглэсэн шийдэл нэвтрүүлэх, тойрог эдийн засгийг хөгжүүлэх зэрэг ажлыг дэмжиж, байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ирээдүйг цогцлооход хувь нэмэр оруулах ажээ. 

Үзсэн: 283

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна