Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-09-2026
Монгол

Шинэ мэдээ

Бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжил, өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж байна


Densmaa 2026-09-28 01:09

“Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа: Асуудал, шийдэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал болж байна.

       Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд “Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа: Асуудал, шийдэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурлаар бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжил, малчдын залгамж халааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан, бодлого, үйлдвэрлэлийн уялдаа холбооны хүрээнд хэлэлцэж, боломжит шийдлийг тодорхойлох, улс орон болон бүс нутгийн сайн туршлагыг хуваалцах, бодлогын болон практик зөвлөмж боловсруулах зорилготой юм. Мөн улс орон, бүс нутгийн сайн туршлагыг хуваалцаж, бодлогын болон практик зөвлөмж боловсруулах зорилготой аж.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн үгэндээ Монгол Улс Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг санаачлан батлуулж, Дэлхийн малчдын их хурал болон Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурал (COP17)-ыг эх орондоо амжилттай зохион байгуулж, Дэлхийн малчдын тунхагийг гаргуулсан гэдгийг дурдав. Мөн тэрбээр Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд болж буй хурал, зөвлөгөөнүүдээс гарсан шийдвэр, зөвлөмжүүдийн дагуу бодитой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь чухал бөгөөд залуу малчдын тоонд бус малчин өрхийн амьжиргаа, нийгмийн баталгаа, бэлчээр ашиглалт, хөрсний чанар зэрэг тулгамдсан асуудлуудыг цогцоор шийдсэнээр хүнсний аюулгүй байдал хангагдана. Ингэснээр хүний аюулгүй байдлын асуудал мөн баталгаажна гэдгийг онцоллоо.

“Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа: Асуудал, шийдэл” олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурлын үндсэн хуралдаанаар малчдын залгамж халааг хангах төрийн бодлого, эрх зүйн орчин, хэрэгжилт, Монголын малчдын залгамж халаа, өнөөгийн байдал, чиг хандлага, чадамжид суурилсан тогтолцоо, БНХАУ, БНКУ зэрэг улсуудын туршлага, малын генетик нөөц зэрэг сэдвээр үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүлж байна. Мөн салбар хуралдаанууд Байгаль орчин, технологийн асуудал, Нийгмийн асуудал, Эдийн засгийн асуудал гэсэн сэдвийн хүрээнд үргэлжилнэ. Маргааш бага хурлын хүрээнд “Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх уламжлал, шинэчлэл” сэдвээр эрдэмтэн судлаачид, малчид оролцсон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

Үзсэн: 257

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна