Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-09-2026
Монгол

Шинэ мэдээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Австралийн Элчин сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй уулзлаа


Densmaa 2026-09-28 01:09

Сайд Г.Дамдинням Австралийн Элчин сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Лалита Капуртай уул уурхай, геологи, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

     Уулзалтын үеэр Г.Дамдинням Австралийн талын төлөөлөгчид “Mining Week & MinePro 2026” олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцсонд талархал илэрхийлж, тус арга хэмжээ нь Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой болсныг онцоллоо. Талууд уул уурхайн урт хугацааны стратеги боловсруулах, салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, Австралид богино болон ахисан түвшний сургалтад хамруулах, техникийн туслалцаа, судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцжээ. Австралийн тал геологи, хайгуул, уул уурхайн бодлого, хөрөнгө оруулалтын чиглэлээр техникийн дэмжлэг үзүүлж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Үзсэн: 246

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна